Жийнс өмд "мэндэлсэн" өдөр
Жийнс өмд "мэндэлсэн" өдөр
2020-12-16 11:13

Жийнс өмд 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ өмд бий болсноос хойш нэг ч үе энэ өмдийг өмсөж үзэлгүй ирсэн гэхэд хилсдэхгүй байх. Анхны ийм өмдийг Америкт герман угсааны Levi Strauss гэдэг нэгэн буянтай нөхөр 1850 онд оёж ширхэгийг нь 1 доллар 46 цент-р борлуулжээ. Энэ нь усан онгоцны брезэнтэн далбаагаар хийсэн хоер давхар оедолтой олон халаастай бөх бат өмд байсан тул алт хайгчдын дунд маш их эрэлттэй өмд болсон аж. Үнэхээр ч алтны хайгуулчдын хамгийн хэцүү, хамгийн амархан урагддаг хувцас нь өмд байлаа. Тэр үед өмдийг тун үнэтэй ноосон даавуугаар хийдэг байсан бөгөөд тэр бүр шинэ өмд авч өмсөөд байх тэнхэлтэй улс цөөхөн байж. Энэ нь түүнд өмд хувцас хийх санааг өгч хэрэгжүүлсэнээр Сан-Франциско хотноо «Levi Strauss & Co» пүүсээ байгуулсан бөгөөд 1873 оны 05 сарын 20 өдөр жийнсэн өмд үйлдвэрлэх албан есны зөвшрөөрлийн лизенци буюу гэрчилгээгээ гардан авчээ. 1886 онд жинсэн дээр «Levi’s» хэмээх олонд алдаршсан бренд нэр бүхий ширэн тэмдэгтэй гарах болжээ. Удалгүй хүрэн өмднөөс хөх цэнхэр өнгөтэй зөөлөн ч бат бөх материал болох «деним» гарч ирсэн бөгөөд Lee, Wrangler и Cooper хэмээх шинэ жинс гарч иртэл «Levi’s» 20-р зууны дунд хүртэл дангаараа аваргалсаар байв. Хөх цэнхэр өнгөтэй болгодог будгийг байгалиас гарган авдаг байсан тул үнэ өндөртэй байсан жинсэн өмдийг 1878 онд Германы химич Adolf von Bayer синтетик аргаар гарган авах аргыг нээж нэвтрүүлснээр өмдний үнийг буулгаж өгчээ. 1926 онд анхны цахилгаан татуургатай өмд гарсан бол 1981 онд гандан бууршгүй «Levi’s» анх удаа бүсгүйчүүдэд зориулж жинсэн өмд урлажээ. 1995 онд “резин” буюу “сунадаг” жинс худалдаанд нэгджээ. Мөн зах зээлд Calvin Klein, Diesel, Gap, Guess, Mustang, Polo, Tommy Hilfinger, Zara гарч ирснээр жинсэн өмд илүү ганган дэгжин болох болж. Өнөөдөр энэ түүхт өмд олон янзын өнгө загвар давуун материалаар урлагдан хүмүүний хязгааргүй хүсэл хэрэгцээг хангасаар байна. Өмд, богино өмд, хүрэм, цээживч, банзал, комбинзон, малгай, дотуур хувцас гээд жинсээр оёогүй хувцас өдгөө үгүй. Үүнд жилд 2 тэрбум метр даавуу хэрэглэж байдаг аж.
Хаан тэнүүлч, баян цатгалан үгээгүй ядуу, цагдаа хулгайч, хар цагаан, хот хөдөө, эр эм, хүүхэд хөгшид гээд жинс хэнийг ч үл ялгадаг Зүгээр нэг өмд биш шүү, жинхэнэ эрх чөлөөг ардчилсан өмд энэ жиинс.... Миний бас бидний өмсөх дуртай жиинсэн өмд...Өнөөдөр жийнсээрээ "гангараарай"

УРБАН БРЭНДМанай компани нь 2009 онд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эх орны эдийн засгийг хөгжилд хувь нэмрээ оруулах, ажлын байр бий болгох зорилгоор хөнгөн үйлдвэрийн бизнесийн салбарт анхлан байгуулагдсан дотоодын хөрөнгө оруулалтай Монгол үйлдвэр юм. Өнгөрсөн хугацаанд деним (denim итали гаралтай үг. жийнсэн хувцас хийдэг даавуун материал) даавууг боловсруулах техинологийг судлан хөгжүүлж, эх орондоо нутагшуулаад байна. Бид Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа анхны бөгөөд цорын ганц үйлдвэр.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.